Дархан-Уул айм­гийн уран бүтээлчид “Нийс­лэлд”

Монголын урчуудын эвлэлийн үзэс­гэ­лэнгийн танхимд “Нийс­лэлд” үзэсгэ­лэн дэлгэжээ. Тус үзэсгэлэнг “Тэнгэ­рийн өөд” ТББ буюу одоогийн Дархан-Уул айм­гийн Урчуудын эв­лэ­лийн уран бүтээлчид гар­гаж байна. Үзэсгэлэнд тус эвлэлийн 30 га­руй уран бүтээлч дүрслэх урлагийн 10 гаруй төр­лөөр туурвисан бүтээлүүдээрээ оролцож буй юм.

Тодруулбал, эл үзэсгэлэнд уран зу­раг, зураасан зураг, уран баримал, цаасан хай­чилбараас гадна уран дархчууд, гар урчууд, хат­гамалчдын бүтээл зээгт наамал, эсгий урлал, уран хатгамлууд, орчин үеийн контемпорари инстоляц зэргийг багтаасан байна.

Өнгө тө­гөл­дөр үзэсгэлэнт эмэгтэйн ааль ялдам зураг, өнгөөр алаглах цэцэгс, аглаг талдаа налайх мал сүрэг, баатар эрсийн тулааныг дүрсэлсэн уран зураг болон мөнгөн аяга, таваг зэрэг дархны бүтээлийг “Нийслэлд”-ээс үзэх боломжтой. “Нийслэлд” үзэсгэлэн энэ сарын 6 хүртэл үргэлжилнэ.