Ерөнхий болон ээлжийн инженерүүд хариуцлагагүй хандсан гэж үзэжээ

Өнгөрсөн бямба гаригт ДЦС-4”-д гэмтэл гарч станцын үйл ажиллагаа бүрэн зогссоноос нийслэл хот болон Төв, Дархан-Уул аймагт цахилгаан тасарч саатсан ослын урьдчилсан дүгнэлт гараад байна.

ЭХЯ-ны удирдлагын хурлаас гаргасан дүгнэлтээр станцын сэлгээх үйл ажиллагаан дээр ажил хүлээлцэх явцад стандарт хангаж горимын дагуу аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой Ерөнхий болон ээлжийн инженерүүд хариуцлагагүй хандсан гэж одоогоор үзэж байна.

“ДЦС-4”-ийн үйл ажиллагаа 7-10 хоногийн дотор ердийн буюу хэвийн байдал шилжих юм байна. Энэ удаагийн шиг тэг зогсолтын осол 2006 болон 2015 онд гарч байжээ.