“Атганд үлдсэн эрдэнэ” кино “Амжилтын эзэн” олон улсын шагнал хүртлээ

“FLO Film Forum” олон улсын киноны уран бүтээлчдийн чуулга уулзалт Энэтхэг улсад энэ сарын 14-16-ны өдөр үргэлжилж байна.

Тус чуулгын үеэр олгодог "Амжилтын эзэн" олон улсын шагналыг “Хувьсал" продакшны бүтээл "Атганд үлдсэн эрдэнэ" уран сайхны кино хүртжээ. Энэ талаар "Хувьсал" продакшны захирал, МУГЖ У.Уранчимэг цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.