Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилох асуудлаар Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.17/ нэгдсэн хуралдаан эхэлж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад Ч.Улааныг нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх байсан ч Ардчилсан намын бүлэг завсарлага авав. УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Бид зарчимтай байх ёстой. Байнгын хороогоор асуудлыг хэлэлцэж байхад Ерөнхий сайд нь байтугай Шадар сайд нь ч байгаагүй. АН-ын бүлэг байр сууриа тодорхой илэрхийлсэн. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа авсан ашиг сонирхлын зөрчилтэй хоёр сайд байгаа. Энэ хоёр сайдынхаа асуудлыг шийдэхгүй, тэдэнд хариуцлага тооцохгүй бол ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшиж буй Ч.Улааныг дэмжих боломжгүй гэж үзэж байгаагаа АН-ын бүлэг мэдэгдсэн. Ерөнхий сайд төсвийн асуудал дээр ч тэр бүхэл бүтэн Засгийн газарт нь нэг сайд солигдож байхад орж ирэхгүй байгаа нь дэндүү хариуцлагагүй үйлдэл. Гэмтсэн гэдэг нь шалтгаан биш. Ерөнхий сайдыг чуулганд оролцтол сайдын томилгоог түр завсарлуулах санал тавьснаар завсарлага авсан юм.
Үргэлжлүүлээд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан зарласан боловч гишүүдийн ирц хүрэхгүй хуралдаж чадахгүй хүлээгдсээр байна.