Элсэлтийн шалгалтын хуваарь гарчээ

Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн сурагчид ирэх долоо хоногийн лхагва гариг буюу зургадугаар сарын 14-нөөс эхлэн элсэлтийн шалгалт өгнө. Элсэлтийн ерөнхий шалгалт монгол хэл бичгийн шалгалтаар эхэлж, зургадугаар сарын 18-нд нийгмийн тухай мэдлэг, физик, орос хэлний шалгалт өгөх аж.

Шалгалтын матералыг засах ажил зургадугаар сарын 19-нөөс эхлэх бол долдугаар сарын 1-н гэхэд Боловсролын үнэлгээний төвийн eec.mn вэб сайтад бүх оноог байршуулж, сургуулиа сонгон элсэх боломжоор хангах юм байна.