АН-аас УИХ-ын гишүүн Л.Болдыг гишүүнээсээ татгалзахыг шаардлаа

УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүнчлэлээс татгалзахаар болсон гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр энэ тухайгаа “Би хуулийн маш  тодорхой заалтад үндэслэн УИХ дахь АН-ын бүлгээс гарах хүсэлтээ хүргүүлсэн. Гэтэл миний хүсэлтийг УИХ-ын дарга руу явуулахгүй гэж байна. Тиймээс би Ардчилсан намаас гарах өргөдлөө өнөөдөр өгөх гэж байна.  Эхлээд би Ардчилсан намаас хамааралгүй гэдгээ батална. 60 тэрбумынханы хармааны хүмүүстэй хамтарч ажиллаж чадахгүй" хэмээв.

Тэгвэл Ардчилсан намаас түүнийг УИХ-ын гишүүнээсээ татгалзахыг шаардсан хариу өгчээ. Учир нь тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн саналаар УИХ-ын гишүүн болсон. Тиймээс Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн "сонгох" эрхийг хүндэтгэн УИХ-ын үүрэгт ажлаасаа хуулийн дагуу чөлөөлөгдөхийг шаардсан байна.