Шөнийн гудамжийг камержууллаа

Нийслэлийн Мэдээллийн технологийн газар Нийслэлийн цагдаагийн газартай хамтран гэрэлт шөнийн гудамж буюу Циркийн уулзвараас 45 дугаар сургуулийн уулвар хүртэлх замд нийт 9 цэгт хяналтын 17 камер суурилуулсан.

Тодруулбал, эргэдэг хөдөлгөөнт камер 2, чиглэлийн камер 15-ыг сурилуулаад байна. Эдгээр хяналтын камерыг ашиглаж Нийслэлийн цагдаагийн газар хяналт тавьж ажиллах юм.

Мөн гэрэлт шөнийн гудамжид нийслэлийн Мэдээллийн технологийн газраас Kewiko компанитай хамтран үнэгүй, хөдөлгөөнт интернэтийн бүс байгуулах зорилгоор wifi төхөөрөмж суурилуулсан байна. Тиймээс орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий гудамжинд иргэд айх аюулгүй, амарч зугаалах бүрэн боломжтой.