"Эерэг хандлага 5 тоолохоос эхэлдэг" киног хүргэж байна

Манай сайт Монголын Үндэсний брэндийн бодлогын зөвлөлөөс уран бүтээлчдийн дунд “Дува” богино хэмжээний кинонуудыг цуварлаар хүргэж байгаа. Нийгмийн сайн сайхны төлөө зохион байгуулагдсан "ДУВА" богино хэмжээний кино наадамын талаар найруулагч, зураач С.Мягмар “Монгол Улсаа дэлхийд таниулах монгол брэндийг бий болгох, нийгэмд эерэг хандлагыг түгээх зорилгоор “Дува” богино хэмжээний кино наадмыг анх удаа зохион байгууллаа. Богино хэмжээний киноны анхны алхмыг хийлээ. Өнөө үеийн залуус маань хуучны хатуу реализмаас салж, хүний сэтгэлийн гүн рүү нэвтэрч, сэтгэхүйн драм руу орж ирж байна. Хуучин бид захиалгаар кино хийдэг байжээ. Одоогийн залуус өөрсдийн сэтгэлийн захиалгаар кино хийдэг болсон байна. Залуус маань бэлтгэгдэж байна. Тэд өөрсдийн гэсэн арга барил, ирээдүйгээ олсон байна” хэмээсэн юм.

"ДУВА" богино хэмжээний кино наадамд ирсэн бүтээл
"5" /Эерэг хандлага 5 тоолохоос эхэлдэг/

5

Нийгмийн сайн сайхны төлөө "ДУВА" богино хэмжээний кино наадамд ирсэн бүтээл "5" /Эерэг хандлага 5 тоолохоос эхэлдэг/

Posted by Эерэг эхлэл . on Friday, December 7, 2018