"ӨНӨӨДӨР ХҮҮХДИЙН ТЭВЧИШГҮЙ ХӨДӨЛМӨРИЙГ УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР"

Хүүхдийн хөдөлмөр гэдэг нь: Сургуульд сурахын хажуугаар, эсвэл сургуулиас хөндийрөн удаан хугацаагаар хөлсөөр ажиллах, мөн удаан хугацаагаар хүнд хүчир, биеийн хүч их шаардсан хүүхдийн сэтгэл санаа, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ажил хийхийг хүүхдийн хөдөлмөрт тооцно.

Хүүхэд ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтаас...

  • Цаг агаарын тохиромжгүй онц аюултай үзэгдэл бүхий нөхцөлд мал хариулах
  • Массажийн үйлчилгээ үзүүлэх
  • Гар аргаар алт болон үнэт метал олборлох
  • 11.01-5.01-г хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах
  • Өөрийн төрсөн ах эгч өвөө эмээгийн гэрээс бусад газар байрлан гэр цэвэрлэж, хүүхэд харах
  • Шөнийн цагаар болон архи согтууруулах ундаагаар үйлчилж буй газарт урлагийн үзүүлбэр үзүүлэх
  • Авто зам дээр худалдаа хийх
  • Хог хаягдлыг цуглуулах боловсруулах ялгах цэвэрлэх

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт хүлээлгэх хариуцлага. Монгол Улсын Эрүүгийн хууль

2016 оны 9 сарын 1-с хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн 16 дугаар зүйлд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт заасан ажлыг хийлгэхээр хүүхдэд хүч хэрэглэсэн этгээдийг торгох, 1 жил хүртэлх хугацаагаар хөдөлгөөнийг хязгаарлах (гэрийн хорио буюу олон улсад зорчихыг хориглох) мөн 1 жил хүртэлх хорих ялаар шийтгэнэ.

Хүүхдээр гуйлга гуйлгах, биеийг нь үнэлүүлэх, хүүхдийг садар самуунд хүчээр оролцуулах, садар самуун агуулгатай зүйлийг бэлтгэх, худалдах, түгээх болон хадгалахад ашигласан тохиолдолд мөн 16 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээнэ. 13 дугаар зүйлд заасанчлан албадан хөдөлмөр эрхлүүлэх нь торгууль ноогдуулах буюу 8 жил хүртэлх хорих ялаар ял шийтгүүлнэ.

Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэхэд хүлээлгэх хариуцлага:

Хүүхдээр аюултай ажил, эрүүл мэнд, бие бялдар, оюун санаанд нь хохирол учруулахуйц хориглосон ажил, үйлчилгээ зориуд эрхлүүлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Зөрчлийн тухай хууль:

Насанд хүрээгүй хүнээр зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хүнд ачааг өргүүлсэн, зөөлгөсөн, насанд хүрээгүй хүнийг шөнө, амралтын өдөр, эсхүл илүү цагаар ажиллуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here