Шүүх танхимд хоолойгоо хэрчихийг завдсан И.Бархаст 7 жилийн ял оноов

Шүүх танхимд хоолойгоо хэрчихийг завдсан И.Бархасын шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна.

И.Бархаст холбогдох эрүүгийн хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэлэлцсэн юм.

Шүүхээс түүнд биечлэн эдлэх ялыг 7 жил 9 сарын хугацаагаар тогтоолоо гэж тус дүүргийн шүүхээс мэдээллээ.