ЭЕШ-ын дүн ирэх сарын 1-нд гарна

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхлээд өнөөдөр дуусч байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын зөв хариултыг ЭЕШ дууссанаас хойш долоо хоногийн дараа өдөр тутмын сонинд нийтлэгдэх бөгөөд дүн оноо долдугаар сарын 1-ний 09:00 цагт www.eec.mn сайтад нийтлэгдэнэ.

Шалгуулагчдийн батламж хуудсыг долоодугаар сарын 3-наас эхлэн тараана. Хөдөө орон нутгийн шалгуулагчид аймаг, дүүргийнхээ Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс батламж хуудсаа авах бөгөөд Нийслэлд ЭЕШ өгсөн энэ оны төгсөгчид сургуулийнхаа захиргаанаасаа, өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс авах юм. Уг батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байна.