Хуурамч эмийн чанарыг шалгах лабораторын тоног төхөөрөмжийг хандивлав

Монголын үндэсний лавлагаа лабораторын төвд Олон улсын Мерск байгууллагаас Хуурамч эмийн чанарыг шалгах лабораторын тоног төхөөрөмжийг Монгол улсад хандив болгон өгөх ажиллагаа боллоо. Ингэснээр Монгол улс эмийн чанар болон хуурамч эм худалдаалах асуудалдалд хяналт шалгал хийх боломжтой болж байгаа юм.

Мэрск байгууллага бүх тоног төхөөрөмжийг үнэгүй хандивласан боловч манайхан гаалийн татварыг нь төлөх асуудалд гацаж авч чадахгүйд хүрч байсанд Монфа эм ханган нийлүүлэх байгууллага бүх татвар хураамжыг төлж өгснөөр одоо орж ирж байна.