ЖАЙКА-гаас эмнэлгүүдэд хамгаалалтын хэрэгсэл хүлээлгэн өглөө

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-гаас “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлгийн байгууллагуудад 7 нэр төрлийн хамгаалах хэрэгслийг ЭМЯ-нд өнөөдөр хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу “Ковид-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах зорилгоор эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудад амны хаалт, комбинезон, нэг удаагийн халад, малгай, нүүрний хамгаалалт, хамгаалалтын нүдний шил, үзлэгийн бээлий зэрэг 7 төрлийн нийт 47 600 ширхэг хамгаалах хэрэгслийг гардуулсан юм.