Хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн осол, гэмтлийг 40 хувиар бууруулжээ

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүн байгууллага Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн онд хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн осол, гэмтлийг 40 хувиар бууруулжээ. Мөн нийтийн эзэмшлийн зам талбай дахь аюулгүй байдал зөрчсөн зөрчлийг 27 хувиар бууруулсан байна.

Улаанбаатар хот руу нэвтрэх товчоодод хяналт шалгалт тогтмол хийж, мансууруулах бодисын төрлийн ургамал тээвэрлэж явсан долоон зөрчлийг илрүүлэн, хуулийн байгууллагад шилжүүлж, 300 орчим тонн нүүрсийг улсын орлогоо болгожээ. Тус газрын 500 гаруй байцаагч 38 чиглэлээр хяналт тавьж ажилладаг юм.
Дэлгэрэнгүйг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууны ярилцлагаас хүлээн авна уу.