“Монголчуудын угийн бичиг удмын сан“ сэдвийн хүрээнд санал солилцох уулзалт боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.4.2 дэх зорилт, Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолоор батлагдсан “Угийн бичиг хөтлөх” журам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/221 дүгээр тушаалаар батлагдсан Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх 2018-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 54 дүгээр заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд салбарын хэмжээнд 2020 онд Гэр бүлийн талаарх зорилтот судалгаа хийх, Хүн амын удмын санд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг арилгах, урьдчилан сэргийлэх, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр гэр бүл, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд 2020 оны 04-р сарын 04 нд НГБХЗХГ-ын дарга Н.Мандуул, ГБХХ-ийн дарга Ц.Гэрэлтуяа, Монголчуудын угийн бичгийн Академийн ерөнхийлөгч доктор Биндэръяа, түүх нийгмийн ухааны доктор Д.Баасанхүү, асуудал хариуцсан мэргэжилтэн нарын “Монголчуудын угийн бичиг удмын сан“ сэдвийн хүрээнд санал солилцох уулзалт боллоо.

Цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар харилцан ярилцаж угийн бичгийн сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг хамтран хийхээр ярилцав.