Үертэй байгаа сум суурингийн иргэдийг саналаа өгөх бололцоогоор хангана

Онцгой байдлын Ерөнхий газраас өгч буй мэдээллээр одоогийн байдлаар нийт 13 сумын 14 гол үерлээд байна.

Иймээс үер бүхий гол устай газруудад аврагчдыг байршуулан, сонгогчдын саналыг өгүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, УИХ болон орон нутгийн сонгуулиар үертэй байсан сум сууринд онцгой байдлын техник хэрэгсэл ашиглаж сонгогчдыг саналаа өгөх бололцоогоор хангаж байсан. Үүнийгээ Сонгуулийн ерөнхий хороо энэ удаад дахин хэрэгжүүлэх гэнэ.

Харин Ус цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилсан мэдээллээс үзвэл, бусад нутгаар сонгуулийн өдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, 30 градус давж халах нь.