Нийслэлийн санал хураалтын ирц 67.73 хувьтай гарлаа

Монгол Улсын Eрөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн ирцийн мэдээллийг 22.00 цаг танилцууллаа.

Монгол Улсын хэмжээнд нийт 1 сая 318 мянга 511 сонгогч санал өгч, ирц 66.54 хувьд хүрчээ. Үүнээс нийслэлд 613857 сонгогч саналаа өгч 67.73 хувь, орон нутагт 704654 сонгогч саналаа өгч 65.53 хувийн ирцтэй байна. Ирцийн 17.00 цагийн мэдээлэлтэй харьцуулахад 20.97 хувиар улсын хэмжээнд нэмэгджээ.

Ирцийн мэдээллийг бага зэрэг удаж танилцуулсан нь хэсгийн хороодоос мэдээллийг утсаар авсантай холбоотой гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тайлбарлалаа. Мөн дээр танилцуулсан ирцийн мэдээлэл нь урьдчилсан дүн гэлээ. Эцсийн байдлаар сонгуулийн дүнтэй хамт маргааш хүргэх юм байна.

Санал хураалтын дүнг нийт 1984 хэсгийн хорооноос 1836 дүнгээ ирүүлсэн бол 148 санал авах байр хараахан ирүүлээгүй байна. Сүлжээнд холбогдоогүй 200 гаруй хэсгийн хороо байгаа учир удааширч буй аж.

Аймгуудын ирцийн хувьд,
Архангай аймаг 65.31 хувь
Баян-Өлгий аймаг 62.43 хувь
Баянхонгор аймаг 72.56 хувь
Булган аймаг 67.38 хувь
Говь-Алтай аймаг 66.97 хувь
Говьсүмбэр аймаг 66.81 хувь
Дорноговь аймаг 65.17 хувь
Дорнод аймаг 61.36 хувь
Дундговь аймаг 67.09 хувь
Дархан-Уул аймаг 95.15 хувь
Завхан аймаг 52.35 хувь
Орхон аймаг 59.15 хувь
Сэлэнгэ аймаг 62.33 хувь
Сүхбаатар аймаг 69.86 хувь
Төв аймаг 67.36 хувь
Увс аймаг 66.02 хувь
Ховд аймаг 66.17 хувь
Хэнтий аймаг 64.47 хувь
Хөвсгөл аймаг 66.97
Өвөрхангай аймаг 63,33 хувь
Өмнөговь аймаг 64.66 хувь байна.

Харин Нийслэлийн хэмжээнд,
Хан-Уул дүүрэг 70.08 хувь
Сүхбаатар дүүрэгт 70.28 хувь
Чингэлтэй дүүрэг 68.16 хувь
Баянгол дүүрэг 56.68 хувь
Баянзүрх дүүрэг 69.43 хувь
Сонгинохайрхан дүүрэг 70,79 хувь
Багануур дүүрэг 64.24 хувь
Багахангай дүүрэг 71.59 хувь
Налайх дүүрэг 66.92 хувийн ирцтэй байна.