Д.Гэрэл Азийн самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч боллоо

Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл Азийн самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдов.

Узбекстаны нийслэл Ташкент хотноо самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тус тэмцээний өмнөх өдөр Азийн самбо бөхийн холбооны конгресс хуралдаж, МСБХ-ны ерөнхийлөгч Д.Гэрэлийг АСБХ-ны дэд ерөнхийлөгчийн албан тушаалд олонхийн саналаар нэр дэвшиж ажиллахаар болов.

Ази тивийн АШТ-д Монгол Улсаас 19 бөх хүч, ур чадварээ сорихоор Ташкент хотноо очоод байгаа юм. МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан байна.