Өнөөдрийн байдлаар гэр хорооллын бүсэд гэрээт борлуулалтын 414 цэг ажиллаж байна

"Сайжруулсан түлшний цогц хэрэглээ" аяны хүрээнд хэрэглэгчдийг угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөв хэрэглээг таниулах, түлшний нөөц хангамжийн талаарх мэдээ, мэдээллийг түгээн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 97 байршилд нийт 71,4 мянган тонн сайжруулсан шахмал түлш болон үйлдвэрлэлийн гол түүхий эд болох барьцалдуулагч бүтээгдэхүүн нэг сарын нөөцтэй.

Сайжруулсан түлшний нөөцийг холбогдох албаныхан шаардлага хангасан агуулахыг сонгон хадгалж, галлагааны оргил үед нэмэлтээр худалдаанд гаргах бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар гэр хорооллын бүсэд гэрээт борлуулалтын 414 цэг ажиллаж байгаа бол үүнийг хэрэгцээ шаардлага, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан нэмэгдүүлэх юм байна.

Утаагүй, #Угааргүй, #Ухаалгаар хэрэглэе