"ITM 2021" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

ITM 2021 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн "Хүртээмжтэй Аялал Жуулчлал" уриан дор 22 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Аялал жуулчлалын салбарын хамгийн том үзэсгэлэн болох "ITM 2021" 10 дугаар сарын 28, 29, 30-ний өдрүүдэд "Мишээл Экспо" олон улсын үзэсгэлэнгийн танхимд болох юм. Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын аялал жуулчлалын холбоо, хамтран зохион байгуулагчаар Байгаль орчин аялал жуулчлалын яам ажиллаж байна.