Сургууль, цэцэрлэгийг 100 хувь танхимаар хичээллүүлэхийг үүрэг болгов

Монгол Улсад хоногт хийж буй коронавирусний шинжилгээгээр илрэх тохилдол 29 хувиас 20 хувь руу буурсан талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр, Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр дээрх мэдээллийг өгсөн юм. Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК болон холбогдох албаныханд үүрэг өгсөн байна. Тодруулбал, энэ сарын 14-нөөс ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийг 100 хувь танхимаар хичээллүүлэхийг үүрэг болгожээ.

Ташрамд дурдахад, улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1192 тохиолдол батлагджээ. ЭМЯ-ны мэдээлснээр, сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 593 нь Улаанбаатарт, 599 нь орон нутагт бүртгэгджээ.