МИАТ Сөүл рүү хамгийн их давтамжтай нислэг үйлдэнэ

Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК энэ оны олон улсын зуны нислэгийн цагийн хуваариа гаргажээ. Тус компани зуны нислэгээр 7 хоног бүр Франкфурт хотын чиглэлд 2-3, Сөүл хотын чиглэлд 4-7, Токио хотын чиглэлд 2-3, Москва хотын чиглэлд 2 давтамжтайгаар нислэг үйлдэхээр боллоо.