"Fantastic"-ийн "Зүрхний хилэн" МУСК-ны анхны триллер цацагдлаа

Fantastic production-ийхэн шинээр бүтээж байгаа ЗҮРХНИЙ ХИЛЭН киноныхаа зургийг Монголд кино урлаг үүсч хөгжсөний 82 жилийн ойн өдрөөр олонд дэлгэсэн билээ. Кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байгаа уг киноны нэр Ж.Пүрэвийн Зүрхний хилэн романтай ижил боловч зохиол, агуулгын хувьд тэс өөр гэж кино уран бүтээлчид мэдэгдээд байгаа юм.