Улсын хэмжээнд 4 түймэр асч байна

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Харанхуйн-Ам” гэдэг газар гарсан галыг өчигдөр 20:45 цагт бүрэн унтрааж Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгчээ.

Түймэр Хүдэр сумаас зүүн зүгт 20 км-т гарсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 19 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, орон нутгийн 54 иргэн, нийт 94 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна.

Одоогоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв”, “Хуст”, “Тайлч”, “Ар матах-Уул” гэдэг газар гарсан түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байна.