“Хүүхдийн баяр”-аар 280 гаруй цагдаа үүрэг гүйцэтгэнэ

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ирэх долоо хоногийн пүрэв гарагт тохионо. Энэхүү өдрийг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд танилцуулж, урлаг соёл, худалдаа, үзвэр үйлчилгээний олон арга хэмжээ зохион байгуулагдах гэнэ.

Мөн бяцхан хүүхэд, багачуудын оролцсон “Явган парад” болох ажээ. Тэгвэл энэ өдөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг амар тайван, түгжрэл сааталгүй баяраа тэмдэглэн өнгөрүүлэх нөхцөл бололцоогоор хангах, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 280 гаруй Замын цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэхээр болжээ.