“NAADAM NIGHT-2023” арга хэмжээг зохион байгуулна

Монголд зочлох жил ажлын хүрээнд уламжлал болгон зохиогддог
Naadam Night арга хэмжээг Аялал жуулчлалын хөгжлийн төв, Соёл урлагийн байгууллагуудтай хамтран “NAADAM NIGHT-2023” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээ нь Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монголд ирсэн жуулчдад үндэсний өв соёлыг таниулах зорилготойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Улаанбаатарын шөнийн үзэсгэлэнт тэнгэрийн дор нээлтийн ёслол, язгуур урлаг, Монголын соёлыг, үзэж оролцох боломжийг “NAADAM NIGHT-2023” олгож байна. Мөн гадаад дотоодын жуулчдад зориулсан үндэсний урлагийн тоглолт болон Задгай талбайн арга хэмжээ болно.

Арга хэмжээний үеэр

  • Үндэсний урлагийн тоглолт
  • Морин хуурын татлага
  • Ардын бүжиг
  • Монгол ардын уртын дуу
  • Монгол магтаал
  • Ардын хөгжим тоглолт
  • Уран нугаралт
  • Циркийн үзүүлбэр
  • DJ тоглолт
  • Орчин үеийн ургийн тоглолт
  • Монгол оньсон тоглоомын тэмцээн
  • Хаан хатад, баатруудын хувцастай фото зургийн үйлчилгээ
  • Баяр наадмын бага хувилбар, Бий биелгээ, Хөөмий
  • Амьд хөгжим
  • Азтан тодруулах гэх зэрэг орчин үеийн болон үндэсний урлагийн тоглолтыг хамтад нь хослуулсан нэгэн сайхан үдэш болох гэж байна.
  • Үндэсний баяр наадмын нээлтийн тасалбарыг авч чадаагүй гадна дотнын жуулчдыг хүндэтгэн урьж байна.

Хэзээ: 2023 оны 07 сарын 11-ний 19:00-24:00 цагт
Хаана: Sky resort complex, ХҮН театр