Засгийн газрыг огцруулах асуудалд санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгууллаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр /2017.08.24/  ээлжит бусаар хуралдаж,  Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан талаархи мэдээлэл, есдүгээр сарын 08-11-нд Өмнөговь аймагт болох Ардчилсан намын говийн бүсийн чуулганы асуудлыг тус тус хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсантай холбоотой мэдээллийг сонслоо. Уг  асуудлыг судалж үзэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Болдоор ахлуулан байгууллаа гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албанаас мэдээллээ.