МУГТ Б.Чинзориг Азийн наадмын аварга боллоо

“Ханжөү 2022” Азийн XIX наадмын боксын төрөлд МУГТ, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Чинзориг алтан медаль хүртлээ.

Тэрбээр аваргын төлөө Тайванийн тамирчин Лай Чү Энтэй тоглож 5:0 харьцаагаар ялснаар энэхүү наадмаас Монгол Улсын баг тамирчдын анхны алтан медалийг зүүсэн юм.

Манай тамирчин 2018 оны Жакартагийн Азийн Наадамд 64 кг-ын жинд өрсөлдөж мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд 4 жилийн дараа ийнхүү медалийн өнгөө өөрчилж байна.

Сонирхуулахад, Б.Чинзориг Монголын шигшээ багийн түүхэнд 25, боксын спортоос төрж буй 3 дахь алтан медальтан боллоо.