Ихэнх нутгаар цас орж шуурна

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, маргааш, нөгөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Үдшийн 20 цаг хүртэл өнөөдөр нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурах юм.

Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 м, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 м хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -26...-31 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -21...-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -9...-14 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэрнэ.

Улаанбаатар хот орчмоор үүлшиж, цас орохгүй, салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. -15...-17 градус хүйтэн байна.

Багануур орчмоор үүлшин, цас орохгүй, салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. -22...-24 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор үүлшинэ. Цас орохгүй, салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. -17...-19 градус хүйтэн байх аж.