Х.Бадамсүрэн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй гэв

"Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн ажлаа халагдах өргөдлөө өгсөн гэх мэдээлэл өнөөдөр олон нийтийн сүлжээгээр тарсан.

Түүнийг 60 тэрбумын гэх бичлэгтэй холбогдуулж Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн тул ажлаас халагдах өргөдлөө өгсөн хэмээн бичиж байгаа юм.

Гэвч эдгээр мэдээлэл нь огт үндэслэлгүй хэмээн эх сурвалж мэдээллээ. Эл асуудалтай холбогдуулж "Эрдэнэт" үйлдвэрийн хэвлэл мэдээллийн албанаас албан ёсны хариу өгөхөөр болжээ.