Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл өчигдөр (2024.11.05) АНУ-ын Төрийн департаментын Гадаад харилцааны ажилтан Матью Виламен болон Вероника Жабловски, тус байгууллагын Хөтөлбөрийн зөвлөх Паулин Вернер, Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Эмма Ломакс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, ноён Матью Виламен Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департаментын хооронд байгуулсан Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ болох “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах” төсөл дөрөв дэх жилдээ тогтвортой, амжилттай хэрэгжиж буйд талархалтай байгаагаа илэрхийлсэн. Улмаар энэхүү төслийг дахин нэг жилээр сунгахаар болсон тухай мэдэгдлээ.
Талууд түүнчлэн төслийн явц, үр дүн, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон чиглэлийн бусад асуудлаар санал солилцлоо.Уулзалтад мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах хэлтсийн дарга Б.Одмандах, АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн ажилтан М.Номинцэцэг нар байлцав.