Ахлагч бүрэлдэхүүнээс 2024 онд төрөн гарсан “Үйлчилгээний гавьяат ажилтан”

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн 2023 оны тушаалаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 9-ний энэ өдрийг "Зэвсэгт хүчний Ахлагчийн албаны өдөр" болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж, хоёрдахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

“Ахлагчийн жил” буюу 2024 онд Онцгой байдлын байгууллагын ахлагч бүрэлдэхүүнээс хоёр гавьяат төрөн гарлаа. 

 Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 09 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч П. Хатанболд нь нийт 115 удаагийн уурхайн ослын дуудлагаар газрын доор хортой, халуун, давчуу нөхцөлд аврах ажиллагаанд оролцож, 112 иргэний амь насыг авран хамгаалсан.

 Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Даваадорж нь 1500 гаруй галын дуудлагаар ажиллаж, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 280 иргэний амь насыг хамгаалсан.