Сургуулийн өмнөх насныханд зориулсан “Би өөрөө” сэтгүүл хэвлэгдлээ

Замын цагдаагийн алба, “Монголын сургуулийн өмнөх боловсрол хөгжлийн төв” ТББ хамтран бага насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон “Би өөрөө” сэтгүүлийг 2-4 нас, 4-6 нас гэсэн ангиллаар хэвлэн гаргалаа.

Уш сэтгүүлийг 2017-2018 оны хичээлийн жилд бага насны хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, Замын хөдөлгөөний дүрмийг хүүхэд нэг бүрт таниулж, багаасаа зөв дадал зуршилтай ирээдүйн иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор хэвлэжээ.

Сэтгүүлийн нээлтийн үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн Тэргүүний 33 дугаар цэцэрлэгт зохион байгуулж, нийт суралцагч хүүхдүүдэд тус сэтгүүл тараан замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох талаар сургалт зохин байгуулав.

Уг сэтгүүл нь бага насны хүүхдэд танин мэдэхүйн болон замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, тэдэнд зөв дадал хэвшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай мэдээ мэдээллийг хүргэх, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хүүхдийг зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.