ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн 2024 оны 7 дугаар хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж 5 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:

  • "Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай"
  • "Сүхбаатар дүүргийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай"
  • -"Дүүргийн газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөний биелэлт, 2025 оны төлөвлөгөө батлах тухай" асуудлуудыг дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл
  • "Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдааны тов, дараалал тогтоох тухай"
  • "Бусад" асуудлуудыг ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж хэлэлцэн шийдвэрлэлээ.

Дүүргийн ИТХ-ын 2 дугаар ээлжит хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуралдахаар товлолоо.