Нийслэлийн ИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Хорооны гишүүдийн 76.9 хувийн ирцтэйгээр хуралдааныг эхлүүлж дараах асуудлыг хэлэлцлээ.
- “Төвлөрсөн хогийн цэгт хаягдлаас үүссэн метан хийг устгах төсөл”,
- Нийслэлийн гэр хорооллын айл, өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангах, сайжруулсан түлшийг үйлдвэрлэх, түгээх тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаа болон Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилт
- Агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах ажлын бодлого төлөвлөлт, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ
Хурлан төгсгөлд Ногоон хөгжлийн хорооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.































