“Алдар” спорт хорооны бүрэлдэхүүн Говь-Алтай аймагт ажиллаж байна

Алдар спорт хорооны дарга Монгол улсын гавьяат тамирчин, Монгол улсын дархан аварга Хөдөлмөрийн баатар хурандаа Г.Өсөхбаяраар ахлуулсан тус бүрэлдэхүүнд Алдар спорт хорооны үндэсний спортын албаны дарга улсын харцага дэд хурандаа Т.Өсөх-Ирээдүй, Хөдөлмөрийн баатар дэд хурандаа О.Гүндэгмаа болон үндэсний бөх, сур харваа, шагайн харваа зэрэг өв соёлоо тээж, дэлгэрүүлж яваа олон алдартай тамирчин байгаа нь хүүхэд, залуусын сонирхлыг татаж, Алдар спорт хорооны баг бүрэлдэхүүн Хантайшир сургалтын төв, Биеийн тамир спортын газар, Ардын дуу бүжгийн Алтай чуулгуудаар зочилж, хүүхэд залуучуудтай, тамирчидтай уулзаж, нөхөрсөг тоглолт, ярилцлага, сургалт мэдээлэл, зөвлөгөө зэрэг олон арга хэмжээг зохион байгууллаа.