29 дүгээр сургуулийн захирлаар Х.Батсайханыг буцаан томилжээ

Ерөнхий боловсролын тусгай 29 дүгээр сургуулийн захирал Х.Батсайханыг 2017 оны дөрөвдүгээр сарын 26-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн билээ. Түүнийг ажлаас нь чөлөөлсөн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “29 дүгээр сургууль дээр үүсээд буй нөхцөл, зөрчилтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа.

Тус сургууль дээр үүсээд байсан нөхцөл байдлыг шалгах ажлын хэсэг Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн өнөөдрөөс эхлэн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлын ажлаас нь чөлөөллөө” хэмээн мэдэгдэж байсан. Гэвч тэрбээр энэ сарын 5-ны өдөр буюу өчигдрөөс эхлэн ажилдаа нь буцаан томилогдсон байна.

Иргэн Б.Батсайхан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурал, Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралд ялалт байгуулжээ. Улмаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурал, Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралд ялалт байгуулснаар хуулийн дагуу түүнийг албан тушаалд нь буцаан томилсон байна.