Ихэнх нутгаар дулаарч, хуурайших тул болзошгүй гал түймрээс сэрэмжлүүлэв

Нутгийн баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +10-+15 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22-+27 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +18-+23 градус, бусад нутгаар +14-+19 градус дулаан байна.

Ихэнх нутгаар өнөөдөр дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.