Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдал

10 дугаар сарын агаарын температурын дундаж нь олон жилийн \1981-2010 оны\ дунджаар Алтай, Хангай, Хэнтэйн нуруу, Хөвсгөлийн уулсаар 0-4 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 0-4 градус дулаан байдаг.

Олон жилийн дунджаар сарын сүүлчээр 1-6 см зузаан цасан бүрхүүл тогтдог боловч цас их орсон жил уулархаг нутгаар 3-13 см-т хүрдэг. Харин говийн аймгуудын нутгаар цасан бүрхүүл түр зуур тогтоод арилдаг.

Баруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан буюу Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Увс, Завханы хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 17-22 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 0-5 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан өдөртөө 16-21 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 9-14 градус дулаан байх төлөвтэй.
Говийн нутаг Агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд хэсгээр 0-5 градус, бусад хэсгээр 4-9 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч ихэнх нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.