"ТЭЦ III"-аас "Говь" ХК-ийн уулзвар хүртэлх замыг хааж засна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ажилчны гудамжны засварын хүрээнд "ТЭЦ III"-аас "Говь" ХК-ийн уулзвар хүртэлх нэг км авто замыг хааж, засна.

Замыг өнөөдөр 23:30 цагаас эхлэн энэ сарын 16-ны 6:00 цагийн хооронд хаах юм. Иймд жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ зөвлөжээ.