Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ

2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл улсын хэмжээнд эхэллээ.

Боловсролын яамны мэдээлснээр, хэрэв түр оршин суугч бол тухайн дүүрэг, хороондоо бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн хийлгэсэн байх шаардлагатай. Мөн тухайн хамран сургах тойргийнхоо төрийн өмчийн сургуулийн элсэлтийн комисст хандаж бүртгэлээ баталгаажуулах юм.

Бүртгэлийг E-Mongolia системээр дамжуулан  энэ сарын 26-ныг дуустал зохион байгуулах ажээ.