20 хоногийн хугацаанд тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жил эхэлж, авто замын ачааллыг багасгах зорилгоор өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал буюу 20 хоногийн хугацаанд улсын дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцоно.

Тодруулбал, сондгой тоогоор төгссөн бол энэ сарын 27, 29, 31-нд, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно. Тэгш тоогоор төгссөн бол энэ сарын 28, 30-нд, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцох юм. 

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 8:00-20:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, төвийн зургаан дүүрэгт шийдвэр хэрэгжих аж. 

Харин есдүгээр сарын 1-ний өдөр зохицуулалт хамаарахгүй бүх автомашин явна.