УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг өнөөдөр нээлээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 35 жилийн ойн болон Олон улсын ардчиллын өдрийн мэндийг дэвшүүлээд, энэ удаагийн намрын ээлжит чуулган хэд хэдэн онцлогтой эхэлж байгааг онцлов. Тухайлбал, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэлсэн. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг нэгтгэн 11 байсан Байнгын хорооны тоог цөөлж 8 болгосон гэлээ.












































