"Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 18-нд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан гурван удаагийн арилжаагаар 288 мянган тонн нүүрс борлуулав.
Тодруулбал, 6.6 сая ам.долларын үнийн дүн бүхий, эрчим хүчний 160 мянган тонн нүүрс, 8.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 128 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжсан байна.
Тус компани нүүрсийг сорчлон олборлохгүй бодлого баримталж байгаа бөгөөд 1/3 коксжих болон эрчим хүчний нүүрсийг түлхүү борлуулдаг. Үнийн хувьд 1/3 коксжих нүүрсийг 68.30 ам.доллароор, эрчим хүчний нүүрсийг 36.40-41.90 ам.долларт тус тус хэлцэл хийжээ.

Түүнчлэн, энэ оны эхний хагас жилд 20 удаагийн цахим арилжаагаар 1.3 сая тн нүүрс борлуулж 2.5 их наяд төгрөгийн орлого, 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 742.2 тэрбум төгрөгийн татвар төлж, эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад валютын нөөцийг нэмэхэд хувь нэмэр орууллаа. Мөн хугацаанд 13.8 сая тонн нүүрс олборлож, 10.2 сая тонн нүүрс экспортод гаргасан аж.






























