Т.Бархүү М.Анхцэцэгийн дүүд сая төгрөг хандивлав

Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард гүн түлэгдэж, эмчилгээ хийлгэж байгаа юм. БНСУ-д түлэгдлийн эмчилгээ хийлгэхэд 65 сая төгрөг шаардлагатай байгаа ажээ. Иймд спорт болон уррлагийн төлөөллүүд М.Номин-Эрдэнэд туслах хандивын аяныг эхлүүлээд байгаа.

Хандивын аянд “Х түц” продакшны жүжигчин, СТА Т.Бархүүгийн гэр бүлийнхэн нэгдэж, нэг сая төгрөгийн хандив өргөжээ.

Жүжигчин СТА Т.Бархүү “Боловсрол” суваг телевизээс зохион байгуулж буй “Яг түүн шиг” шоунд амжилттай оролцож хоёр дугаарын ялагч болж зургаан сая төгрөг гардсан. Тэрбээр шоуны өмнөх дугаараар шагналын мөнгөнөөсөө сайн үйлсийн аянд зарцуулах тухайгаа хэлсэн.

Дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгах хүсэлтэй тамирчин М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний зардалд хувь нэмэр оруулахыг хүсвэл түүний ээж Д.Мөнхчимэгийн "Хаан" банкны 5071320523 тоот данс, Худалдаа хөгжлийн банкны 451038475 тоот хандивын дансанд хандив өргөх боломжтой. Холбоо барих утас: 88063018