Ерөнхийлөгч УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татжээ.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр өнөөдөр цахим хуудастаа мэдээллээ.

Ерөнхийлөгч 2025 оны аравдугаар сарын 20-нд Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан юм.

Үндсэн хуулийн цэц 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн Их суудлын хуралдаанаар 08 дугаар шийдвэрийг гаргасан тул уг тогтоолд тавьсан хоригийг татах үндэслэл болжээ.