АТГ-аас шинэ сайд нарыг ашиг сонирхлын зөрчилгүй гэлээ

МАН-ынхан сайдад нэр дэвшигчдээ эцэстэн тодруулсан. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабинетэд ажиллах бүрэлдэхүүний талаарх саналаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөхөөр хүргүүлсэн. Мөн сайдад нэр дэвшүүлсэн хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг АТГ-т хянуулахаар хандсан юм.

Тэгвэл АТГ-аас өчигдөр хариу бичиг илгээжээ. Ингэхдээ томилогдохоор ирүүлсэн сайд нар ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн байна.

Шинэ Ерөнхий сайдын танхимын 15 сайдад:

  1. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
  2. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
  3. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
  4. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж
  5. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  6. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд
  7. БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат
  8. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
  9. НХХ-ийн сайд С.Чинзориг
  10. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
  11. Зам тээврийн сайд Ж.Бат-эрдэнэ
  12. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
  13. БХБ-ын сайд Х.Баделхан
  14. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
  15. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нарын нэрийг УИХ-д өргөн барихаар болжээ.

Ерөнхийлөгчөөс хариу ирсний дараа сайдад нэр дэвшигдийн нэрийг УИХ-д өргөн барьж, албан ёсоор томилно.