Өнөөдрийн байдлаар нийт 51 вагон АИ-92 автобензин Монгол Улсын хэмжээнд байгаа талаар АҮЭБЯ-наас мэдээллээ.
Үүнээс:
- Эрдэнэт өртөө-5 вагон
- Дархан өртөө -4 вагон
- Сайншанд өртөө-5 вагон тус тус буусан байна.
Мөн Сүхбаатар өртөөнөөс хөдлөн замд явж буй 37 вагон АИ-92 автобензинийг дараах чиглэлд хүргэж байна.
Үүнд:
- Улаанбаатар-5 вагон
- Толгойт-25 вагон
- Рашаант-5 вагон
- Багануур-2 вагон
Мөн ОХУ-ын Наушки өртөөнөөс Сүхбаатар өртөөнд орж ирэх шатахуун, түлшний нийлүүлэлт
- 11:00 цагт-бензин 2 вагон
- 13:00 цагт-бензин 20 вагон, дизель түлш 42 вагон
- 15:00 цагт-бензин 5 вагон, дизель түлш 57 вагон
- 22:00 цагт-бензин 32 вагон, дизель түлш 35 вагон
Өнөөдрийн байдлаар 59 вагон АИ-92 автобензин, 134 вагон дизель түлш Сүхбаатар өртөөнд орж ирэх төлөвтэй байна.






























