Улсын хэмжээнд 132 вагон шатахуун тээвэрлэж байна

Монгол Улсын хэмжээнд 132 вагон АИ-92 шатахуун 2025.11.02-ны байдлаар байгаа талаар АҮЭБЯ-наас мэдээллээ.

Үүнээс:

  • Дархан өртөөнд-7 вагон
  • Рашаант өртөөнд -10 вагон
  • Толгойт өртөөнд-50 вагон
  • Улаанбаатар өртөөнд -6 вагон

Багануур өртөөнд-1 вагон буулгахаар очиж, 74 вагон өртөөнүүд дээр буухад бэлэн байна.

Мөн Сүхбаатар өртөөнөөс хөдлөөд замд явж буй 58 вагон байна. Эдгээр вагон дараах чиглэлд тээвэрлэж байна. Үүнд:

  • Улаанбаатар -11 вагон
  • Толгойт-25 вагон
  • Рашаант -6 вагон
  • Сайншанд-5 вагон
  • Эрдэнэт -11 вагон байгаа аж.