Ирэх сараас ОХУ улаан буудай нийлүүлнэ

Манай улс ОХУ-аас зах зээлийн үнээс хямд үнээр улаанбуудай нийлүүлэхээр болсон. Тэгвэл импортын улаан буудайг ирэх сард оруулж ирнэ хэмээн салбарын яамнаас мэдээлж байна.

Одоогоор дотоодын улаан буудайн борлуулалт 20 гаруй хувьтай байгаа бөгөөд гурилын үйлдвэрүүд нэг удаагийн худалдан авалтаар 5000-20 000 тонн хүртэл улаан буудай худалдан авч буй аж.

10 дугаар сарын эхээр Дархан-Уул, Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий аймгийн тариалангийн бүс нутгуудад нойтон цас орсны улмаас 3-10 см-ийн цасан бүрхүүл үүсч ургац хураалтын ажил түр саатсан ч дээрх аймгуудад ургац хураалт хэвийн үргэлжилж байгааг албаныхан хэллээ.